Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн 15 нэгжид бүтээгдэхүүний үнийг дахин хямдруулах шаардлагыг баасан гарагт хүргүүлжээ. Үүнд “2019 оны нэгдүгээр сард шатахууны хилийн үнэ А80 автобензинийх 501, АИ-92 автобензинийх 531, дизель түлшнийх 599 ам.доллар/тонн болж өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамаарч тонн тутамдаа 86-107 ам.доллароор буурсан.

Иймд үнийг дахин бууруулах нөхцөл үүссэн. Өөрийн харьяа болон орон нутгийн салбар нэгжүүдийн бөөний, жижиглэн борлуулалтын үнийг хилийнхтэй уялдуулан дахин бууруулж, авсан арга хэмжээний талаарх мэдээллийг 2019 оны нэгдүгээр сарын 11- ний дотор ирүлэхийг шаардаж байна.