Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт Санал хүргүүлэх тухай албан бичиг хүргүүлжээ.

Тус албан бичигт:

Шатахууны үнийг зах зээлийн бус зарчмаар, импортлон борлуулагч компаниуд үгсэн хуйвалдаж, хууль зөрчин нэмэгдүүлж, иргэд хэрэглэгчдийг удаа дараа хохироож байгаад хариуцлага тооцохыг МҮЭ-ийн холбооноос тасралтгүй шаардан сануулж байсан болно.

Иймд МУ-ын Засгийн газрын зүгээс шатахууны үнийг бууруулж тогтворжуулах, иргэдийн цалин орлогын худалдан авах чадварыг хадгалж хамгаалах үүргээ нэн даруй биелүүлэхийг дахин анхааруулан шаардаж байна" гэжээ.

Сайд Д.Сумъяабазарт хүргүүлсэн тус албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.