"Эрдэнэт Үйлдвэр"-ийг барьцаалан баталгаа гаргуулж Өмнөд Африкийн Стандарт Банкнаас их хэмжээний зээл авсан гэгдэж буй “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн хорих хугацааг дахин 15 хоногоор сунгажээ. Нийслэлийн прокурорын газраас түүнийг хорьж мөрдөх хугацааг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг ийнхүү шийдсэн байна.

Мөн "Стандарт банк"-ны гэгдэх уг хэрэгт Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ц.Ганзоригийг баривчлаад байгаа билээ.