БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр дахь таван жилдээ төр барихаар болсон нь энэ лхагва гарагт тодорхой болов. Тэр эдийн засгийн өсөлтийг алдалгүй олон нийтийн дэмжлэгийг авсан хэвээр байх эсэхэд ажиглагчид эргэлзэж байна.

Эрх баригч Коммунист нам хамгийн гол шийдвэрүүдийг гаргах эрхтэй долоон хүнийг Улс төрийн товчооны гишүүдээр сонгосон билээ. Ноён Ши ард түмний амьдрал ахуйг дээшлүүлэхийн тулд эдийн засгийн эрүүл, тогтвортой хөгжлийг сайжруулахад анхаарахаа хэлсэн.

Угтаа Ши Жиньпин төр барьснаас хойш Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан. Тодруулбал, 2013-2016 онд жилд дунджаар 7.2 хувьтай байлаа. Үүнээс үүдэн олон улсын эдийн засагчид Хятадыг дэлхийн үйлдвэр нь байхаа больж хөгжлийн шинэ бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн. 

Түүнчлэн төрийн мэдлийн компаниудын өр зээл ихэдсэн нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж магадгүй аж.