Их Британийн “The Gardian” сонины хувилбараар 2018 оны шилдэг 100 дууны жагсаалтыг Childish Gambino нэрээрээ алдартай рэпер Дональд Гловерийн “This Is America” дуу тэргүүлжээ.

Хар арьстнуудын асуудал, хүчирхийлэл, цагдаа нарын харгислалын тухай өгүүлэх уг дуу нь 5 дугаар сард гарсан даруйдаа америкийн "Billboard" сэтгүүлээс долоо хоног тутам гаргадаг шилдэг 100 дууны жагсаалтын эхний байрыг эзэлсэн юм.

“The Gardian” сонины шилдэг дууны жагсаалтын 2 дугаар байртпоп, фанк, соулхэв маягаар дуулдаг дуучин Жанель Монэгийн “Make Me Feel” дуу орсон байна. Америкийн поп дуучин Ариана Грандегийн  “No Tears Left to Cry” дуу 3 дугаар байрт бичигджээ. Энэ дуу нь Манчестер хотод болсон террорист халдлагын дараа гаргасан түүний анхны дуу юм. Дуучин Арина Грандегийн өнгөрсөн оны 5 дугаар сард хийсэн тоглолтын дараа террорист халдлага болж уг халдлагын улмаас 22 хүн амиа алдсан юм.

Шилдэг 100 дууны жагсаалтын 4 дүгээр байрт Шведийн поп дуучин Робин Мириам Карлссоны “Honey”, 5 дугаар байрт Францын дуучин “Christine and the Queens”-н “Girlfriend” дуунууд тус бүр багтсан бол 6 дугаар байрт мөн дуучин Арина Грандегийн “Thank U, Next” дуу орсон байна.

Түүнчлэн эхний арван байрт "Let’s Eat Grandma" хамтлагийн “Hot Pink”, дуучин Робины “Missing U”, хип-хоп дуучин Карди Бигийн “I Like It”, Их Британийн "The 1975" хамтлагийн “Love It if We Made It” зэрэг дуу багтсан байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС