Эйнжел бид хоёр 20 жилийн өмнө коллежид сурж байхад сэтгэл судлалын багш бидэнд хэзээ ч мартагдахааргүй хичээл орж билээ. Төгсөхийн өмнөхөн багш маань «Бидний бодол, амьдралыг харах хүч чадал» сэдэвтэй хичээл орсон. Багш шилэн аягатай ус толгой дээрээ барин зогсоод «Та нар энэ аягатай усны жинг мэдэх үү?» гэж асуулаа.

Оюутнууд уралдан янз бүрийн хариултуудыг хэлэв.

Харин багш хэсэг хугацаанд хариултуудыг сонсон, инээмсэглэн толгой дохин зогсоно. Удалгүй багш «Миний бодлоор  энд аягатай усны жин тийм ч чухал зүйл биш. Харин энэ усыг хэр удаан барихаас хамаарна. Үүнийг би богино хугацаанд барин зогсвол надад хөнгөн мэт санагдана. Эсрэгээрээ цагийн турш барьж зогсвол миний гар ядарч сульдана. Харин хэрэв бүтэн өдрийн турш аягатай усыг барьвал хэдхэн цагийн дараа гэхэд миний гар чинэрч мэдээгүй болж, би усыг унагаах болно. Энэ бүх тохиолдолд аяганы жин өөрчлөгдөхгүй. Харин удах тусам надад хүнд санагдана».

Бүх оюутнууд багштай санал нийлэн толгой дохих үед багш «Та бүхний анхаарал халамж, түгшүүр, урам хугаралт, муухай бодол бүгд энэ аягатай устай адил». Та бага зэрэг бодоход юу ч болохгүй. Харин удаан хугацаагаар бодвол та өвдөлтийг мэдрэх болно. Хэдэн цагаар бүр  байнга бодвол таны оюун санаа миний гартай адилхан мэдээгүй болж та өөр юу ч хийх чадахгүй. Мэдээж хэрэв энэ ачааг хаявал өөр хэрэг» гэж билээ.


Өмнө нийтлэл: 

Амьдралын утга учир юунд байна вэ? (Түүх 1)

Бидний түүх бидний зогсонги байдалд байлгах үе (Түүх 2)

Үргэлжлэл бий ...