Оскар-2020: "Шимэгч" /Parasite/ кино нь Оскарын түүхэнд “Best Picture” шагнал хүртсэн анхны гадаад хэл дээрх киногоор шалгарсан бол жүжигчин Рене Зеллвегер шилдэг эмэгтэй жүжигчин, Хаокин Феникс шилдэг эрэгтэй жүжигчинээр шалгарчээ. 


Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол  "Оскар-2020" наадам Лос Анжелес хотын “Долби” театрт өчигдөр болж өндөрлөлөө.


92 дах удаагийн "Оскар" наадмын онцлох шагналуудыг дурьдахад:

- Паразит кино нь Академийн шагнал гардуулах ёслолд “Best Picture”киноны төрөлд анх удаа нэр дэвшсэн бас шагнал хүртсэн Өмнөд Солонгосын анхны кино боллоо.

- Рене Зеллвегер, Хоакин Финикс нар Шилдэг гол дүрийн жүжигчнээр тодров.

- Шилдэг туслах дүрийн жүжигчнээр Брэд Питт, Лаура Дерн нар шалгарчээ. Энэ нь Брэд Питтийн хувьд жүжиглэлтээрээ авсан анхны Оскар юм. Тэрээр 2014 онд “12 years a slave” киноны продюсероор “Best Picture” шагнал хүртсэн. 

- Бонг Жу Хо “Шимэгч” киногоороо шилдэг найруулагчийн шагнал хүртжээ.

- Жүн Хо, Жин Вон Хан нар “Шимэгч ” киногоор Шилдэг оригнал дэлгэцийн бүтээлээр анхны Оскарын шагналаа хүртсэн нь Өмнөд Солонгосын хувьд анхны Оскар хүртсэн онцлох явдал болж түүхэнд бичигдлээ.

- "Тоглоомын түүх 4" нь Шилдэг хүүхэлдэйн киноны шагнал хүртсэн бол богино хэмжээний хүүхэлдэйн киноны төрөлд Мэттью Черригийн “Hair Love” шалгарчээ.

Эх сурвалж: https://www.dailymail.co.uk/