Эрүүл мэндийн салбарын төлөөллүүд өнөөдөр шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардах бичиг хүргүүлж буй талаараа мэдээллээ. Тус салбарын 15 мянга гаруй эмч гарын үсгээ зурсан тус шаардах бичигт:

МАН-ын 2016 оны  сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн боловсон хүчнээр удирдуулах, өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэн, сайн ажилласан мэргэжлийн сайд болох А.Цогцэцэгийг  улираан томилох, эмч нарын нийгмийн асуудал болох цалин, тэтгэмжийг нэмэгдүүлэх гэсэн гурван зүйлийг хэрэгжүүлэхийг шаардсан байна.

Фото: Цалингаа нэмүүлэхээр тэмцэж буй эмч нар