Босогчдын эзэлсэн Сирийн зүүн Гутад агаараас цохилт өгсний дараах байдал иймэрхүү. Дамаскын энэ хэсэгт гал зогсоох гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байх ёстой. Гэвч тэмцэл ширүүн өрнөж байгаагаас оршин суугчид ямар ч найдваргүй болжээ. Найман настай Нур, долоон настай Газал аавыгаа бөмбөгөнд өртөж бэртэсний дараа ээждээ туслах үүрэг хүлээсэн. Хоосон талхнаас өөр идэх зүйлгүй тэр ертөнцөөс Нур, Газал хоёр зугтахыг хүсдэг. 

"Хэн нэгэн надад шинэ шаахай, гутал, хувцас явуулбал гоё оо гэж би боддог. Бас амттай идэх юм". Түүнээс холгүй амьдрах Хамза олон удаагийн живх өмсөж, хоол тэжээлийн хүнд дутагдлаас болж шаналж байна. Хамза хоёр ой гарантай, түүнийг гэрийнхэн нь хаяад явсан. Хамзаг хөрш Ум Мухамад өөртөө авч тэжээж буй. 

"Түүнийг гэх хүн хэн ч байхгүй. Би тэжээж хүн болгохоор шийдсэн" гэж хатагтай Ум ярилаа.