Шинэ Каледони болон Вануатуд цүнами ирэх аюултай байгаа тул оршин суугчдыг эргээс хол байхыг санууллаа. Даваа гарагийн өглөө Өмнөд номхон далайн гүнд 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс ийн сэрэмжлүүлэг өгсөн байна. 

Номхон далайн цүнамиг анхааруулах төвөөс хэмжиснээр далайн давалгаа одоогийн байдлаар Шинэ Каледонид 37, Вануатуд 22 сантиметр байгаа аж. Хэдхэн цагийн дараа цүнамигийн давалгаа нэмэгдэн ирэх өндөр магадлалтайг шинжээчид хэллээ. 

Газар хөдлөлт нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 09.43 цагт болжээ. Одоогоор хүн эндсэн, санхүүгийн хохирол амссан тохиолдол алга байна.