Apple компани "MacBook Pro" компьютерээ шинэчилэн худалдаанд гаргалаа. Өмнөх загварынх нь keyboard руу хоолны үүрмэг, тоос шороо орохоор эвдрэл үүсч,  эвдрэл үүссэн компьютерийг шууд Apple-ынхан солиж өгдөг байсан. Харин энэ удаад Keyboard-ны доор нэмэлт силикон хамгаалалт хийж өгсөнөөр дээрх асуудлуудыг бүрэн шийджээ. 

 "MacBook Pro"-ын шинэ өөрчлөлтүүдийг сонордуулъя. 

.

RАМ

Рамыг нь 16 гегабайт хүртэл нэмж болдог байсан бол одоо 32 гегабайт хүртэл нэмж авах боломжтой. 

Дэлгэц

Дэлгэцийн хувьд TRUETONE дэлгэцтэй болсон. Энэ дэлгэц нь таны ажиллаж байгаа орчинд захирагдаж нүдэнд эвтэйхэн байхаар цэнхэр эсвэл шар туяатай болдог.


График карт 

Шинэ "MacbookPro"-той хослон ажиллах Blackmagic eGPU график картыг "Blackmagic design" компанитай хамтран ажиллан гаргажээ. Тус график карт нь илүү хүчин чадал шаардсан ажилд тохирсон. 


Touchbar, SIRI, Хурууны хээ 

Өмнөх Т1 чипийн дараагийн үе болох тouchbar, SIRI, Хурууны хээний хэсгүүдийг илүү сайжруулах T2 чиптэй болсон.  

HARD

Анх удаа HARD-г 4 терабайт хүртэл сайжруулан авах боломжтой болсон. Apple-н SSD HARD нь зах зээл дээрх хамгийн хурдан SSD HARD ба өмнөх компьютерүүдээс хурдан болсон байна. Анх удаа 13 инчийн нь 4 цөмтэй cpu-тэй болсон, харин 15 инч нь 6 цөмтэй cpu-тэй болсон. Хамгийн чухал нь  I9 CPU-тэй худалдаж авах боломжтой боллоо.  




Мэдээллийн эх сурвалж: PC Mall