Хятадад OPPO R15 өнөөдөр албан ёсоор худалдаанд гарлаа. Тэгэхээр бидэнд дараагийн Oneplus утас ямархуу үзүүлэлт дизайнтай гарах нь тодорхой болж байх шиг байна. 

Учир нь Oneplus болон Oppo-г үйлдвэрлэгч нь нэг компани юм. Жишээ нь, өмнөх Oneplus 5 ухаалаг утас OppoR1-тэй ижил байсан бол Oneplus 5T нь R11Sтэй олон зүйлээрээ төстэй байсан билээ. Oneplus 6 нь 19:9 харьцаатай ухлаадастай дэлгэцтэй байх төлөвтэй байна гэж мэдээлж байсан. Тиймдээ ч Oppo R15 нь IphoneX шиг дэлгэцийнхээ дээд хэсэгт ухлаадастай болсон байна. 

R15-н үзүүлэлт нь: Нарийхан хүрээ бүхий 6,28 инч (2280x1080) OLED дэлгэц, 3450 mAh баттерэй, MediaTek Helio p60 процессортой байх бөгөөд ойролцоогоор 475 доллараар зарагдах юм байна.