Та шинэ орон сууц худалдан авахаар хайж байна уу.Тэгвэл танд зориулж энэхүү зөвлөгөөг хүргэе. Ихэнх хүмүүс судалгаа, мэргэжлийн компанийн зөвлөгөөнд төдийлэн ач холбогдол өгдөггүй. Харин найз нөхөд, гэр бүлийнхэн, танилынхаа зөвлөгөөг дагах нь олон. Гэтэл таны амьдрах орон сууц учраас илүү хариуцлагатай сонголт хийхэд энэхүү асуултууд туслах болно.


1. Энэ барилгыг ямар компани барьсан бэ?

-Зах зээл дээр маш олон барилгын компаниуд үйл ажиллагаа эрхэлж байна. Тиймээс барьсан компанийн талаарх мэдээллийг мэдэх нь чухал. Тэр талаархи мэдээллийг интернет, танил тал гээд маш олон аргаар мэдэж, судалж болно шүү дээ.

2. Энэ байрны сантехникийн асуудал хэр вэ?

-Мэдээж байр авах гэж байгаа бол сантехник сайн эсэх нь хамгийн чухал. Энэ нь гүйцэтгэгч байгууллагаасаа шалтгаалаад харилцан адилгүй байна. Тиймээс байраа сонгохдоо сангийн эрсдэлээ тооцоолох хэрэгтэй. Мөн мэргэжлийн хүнээр үзүүлж зөвлөгөө авч болно.

3. Өвөл зундаа хэр дулаан бэ?

Энэ бол гүйцэтгэл хийсэн барилгын компаниас шалтгаалах зүйл. Тиймээс хамгийн чухал нь ямар компани барьсан бэ гэдгийг л анхаарах хэрэгтэй. Мэдээж худалдан авах төсөвтэй салшгүй холбоотой.

4.Сургууль, цэцэрлэг, үйлчилгээндээ ойр эсэх?

Худалдан авагч голдуу хийдэг ажилтайгаа ойролцоо сургууль, цэцэрлэгт явуулахаас шалтгаалан байршилаа сонгодог. 

5.Байрны орчин тойрон хэр вэ?

Байршилаасаа шалтгаалаад агаарын бохирдол, хүүхэд, ахмадуудыг салхилах талбай, машины зогсоол чухал гэдгийг мартаж болохгүй.

6. Байрны байрлах давхар хэр чухал вэ?

Монгол орны хувьд эрс тэс уур амьсгалтай учраас хамгийн дээд давхарт дээд давхараас ус гоожих магадлал өндөр, доод давхарын хувьд тоосжилт, дуу чимээ ихтэй учир дундаж давхарыг сонгох нь зохимжтой.

7. Худалдан авах байрны бичиг баримт бүрэн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Тухай байрны бичиг баримттай няхуур танилцах ёстой. Байрны гэрчилгээг үзэх, ЭХЭБГ- ээс байрны лавлагаа авч зээл барьцаатай эсэхийг нь мэдэх, хамтран эзэмшигчидтэй бол тэд зөвшөөрөл өгсөн эсэхийг юун түрүүнд шалгах ёстой.

8. Хувь лизингээр авч болох эсэх?

Сүүлийн үед хувь лизинг нэлээн яригдах болсон. Энэ зээл нь хуулийн ямар нэгэн зохицуулалт байхгүй учир  эрсдэл дагууулах магадлалтай.Тиймээс хянамгай байх хэрэгтэй.

9.Банкны зээлээр авч болох уу? 

Одоогоор ипотекийн зээлийг зогсоосон байгаа. Хэрэв банкны зээлээр байр авахаар шийдсэн бол тухайн банкны зээлийг судалж, материалаа бүрдүүлсэн байх шаардлагатай.

10. Байрны үнэ хэд вэ? 

-Таны байрны худалдан авалт хийх мөнгөн дүн чухал. Таны сонголт хийхэд хамгийн чухал хүчин зүйл болно. Учир нь худалдан авалт хийх үнийн дүнгээс шалтгаалан харилцан адилгүй сонголт хийдэг.

 UA PROPERTIESҮл хөдлөх хөрөнгө зуучлуулан борлуулах төв зөвлөлөө