Интертайнмент, сэтгүүл зүй аль нь ч бай дижитал технологи нь тэднийг дамжуулан хүргэх хамгийн ойрын төхөөрөмж болж байгаа билээ. Подкаст ч мөн хүмүүсийн медиа мэдээлэл хүртэх аргыг шинэчилсэн. Радио, подкастт аль аль нь хүмүүсийг үнэ цэн бүхий хэрэгтэй мэдээллээр хангахад чиглэсэн байдаг. 

Өдөр бүр зуу зуун шинэ подкаст нийтлэгдэж, хүмүүст хүрч буй  энэ цаг үед радио сувгууд харин хэрхэн контентоо өөрөөр, илүү олон хүмүүст хүргэх аргуудыг эрэлхийлж байна. Энэ удаагийн мэдээгээрээ бид та бүхэнд радио суваг болон подкастын ялгааг танилцуулья.

Подкаст гэж юу вэ?

Сүүлийн үед подкастыг мэдэхгүй хүн ховор болжээ. Бараг л хүн бүр подкаст нийтэлж эсвэл сонсож байгаа билээ. 

Подкаст гэдэг үгийн тухайд авч үзвэл "iPod" буюу өнгөрөгч жилүүдийн хамгийн алдартай дижитал медиа тоглуулагч болон "Broadcast" буюу радио болон телевизээр мэдээлэл дамжуулах гэсэн утга бүхий 2 үгийн нийлбэр юм. 

Энэ бол таны үзэх дуртай шоу нэвтрүүлгийн аудио хувилбар л гэсэн үг. Подкаст олон дугаартай, олон бүлэгтэй ч байж болно. Үргэлжлэх хугацаа, давтамж, хэв загвар нь тухайн подкастыг нийтэлж байгаа хүний шийдвэрээс л хамаарах учир нь подкаст ийм байх ёстой гэсэн ямар ч нийтлэг загвар байдаггүй юм. 

Подкастын сайхан нь гэвэл нийтлэгчид маш цөөн тооны төхөөрөмж шаардлагатайд оршино. Зарим подкастыг огт засварлахгүй оруулдаг бөгөөд дундуур нь суртчилгаа оруулахад ч хялбар байдаг гэнэ. Түүнчлэн хэн ч хэзээ ч подкаст хийж болохоороо онцлогтой.

Хэдий дижитал аудио гэж байгаа ч зарим нийтлэгчид дүрс бичлэг оруулах дуртай байдаг. Тэр төрлийн подкастуудыг гар утас, компьютер, зөөврийн компьютер зэрэг төхөөрөмжүүд дээр татаж аваад сонсох эсвэл шууд сонсох боломжтой. Тиймээс хүмүүс хаанаас ч сонсох болно. Тэд ердөө чихэвчээ зүүхэд л өөрсдийн дуртай подкастыг сонсно. Сонсогчид нь өөрсдийн дуртай подкаст сувгуудыг дагасанаар шинэ дугаар бүрийг нь алдахгүй сонсох боломжтой. Ихэнх подкаст үнэ төлбөргүй байх ч зарим нь мөнгө төлсөнөөр илүү олон дугаарыг сонсохоор байдаг. 

Сэдвийн хувьд подкаст нь нийтлэгчийн л сонирхлоос хамааран төрөл бүрийн эсвэл нэг даганасан сэдэвтэй байна. Мөн үргэлжлэх хугацааны хувьд хэдхэн минутаас хэдэн цагийн урттай ч байх нь бий. Харин загварын хувьд ярилцлага, өгүүлэмж эсвэл харилцан санал солилцох гэсэн хэлбэрүүдтэй байна. 

Подкаст болон Радио сувгийн гол ялгаанууд

1. Сонсогчид

Радио суваг болон подкастын хамгийн том ялгаа нь сонсогчид нь. Учир нь радио сувгийн хувьд илүү өргөн хүрээнд зориулж, бүх насны хүмүүсийн анхаарлыг татаж, олон цагаар сонирхлыг нь төрүүлэхийн тулд контентоо бэлтгэдэг. Тэгвэл подкаст нь хэсэг бүлэг хүмүүст л зориулагдсан. Жишээлбэл та тэжээвэр амьтны тухай подкаст хайж байгаа бол төвөггүй олдоно. Харин радио сувагт ийм төрлийн мэдээ, мэдээлэл тун ховор.

2. Засварлах боломж

Радио суваг болон подкастын өөр нэг том ялгаа нь гэвэл радио шууд цацагддаг юм. Урьдаас бичсэн дуу бичлэг орсон ч цөөн хувийг эзлэнэ. Тиймээс ч радио шоуг засч янзлах боломжгүй байдаг. Харин подкастын хувьд дийлэнхдээ урьдчилан бичигдэж, засч янзлагдсан байдаг юм. Энэ нь нийтлэгчдийг яриагаа сонирхолтой хэвээр нь хадгалах, чанартай контент хүргэхэд нь тусалдаг. 

3. Үргэлжлэх хугацаа

Радио сонсогчид өдрийн аль ч үед сувгаа тааруулахад л ямар нэг контентийг талаас нь эсвэл аз таарвал эхнээс сонсох боломжтой. Учир нь радио сувгийн контентууд хөтөлбөрийн дагуу шахуу өрөлттэй байдаг. Харин подкастыг хүн бүр бүссэн үедээ эхлүүлж, зогсоож, үргэлжлүүлж сонсох боломжтой. Тиймээс ч нийтлэгчдэд подкастын эхний хэдэн минутыг сонирхол татам эхлүүлэхгүй бол сонсогчдоо алдах эрсдэлтэй. Түүнчлэн подкастыг хэн ч хаанаас нь ч эхлүүлж сонсох боломжтой тул подкаст бүрийн эхэнд ерөнхий мэдээлэл бүхий юуны талаар, хэн хөтлөж, зочинтой байх уу үгүй юу гэдгийг танилцуулгатай.


Эх сурвалж: BunnyStudioLibrary