Австралийн террористуудын масс аллагын улмаас Шинэ Зеландад 49 хүн нас барж, 48 хүн шархаджээ. Уг хэргийн талаар гэрчийн мэдэгдэж буйгаар Өмнөд арлын Кристчүрч хотын Аль-Нүүр Муслим сүмд хагас автомат буутай этгээд 50 гаруй удаа гал нээхийг сонссон байна. 

Галт этгээд өөрийгөө твиттер хуудаснаа "Шинэ Өмнөд Уэлсийн Брэнтон Трант" гэж тодорхойлжээ. Тус хэрэг өнгөрсөн баасан гарагт гарсан бөгөөд Аль-Нүүр сүмд баасан гарагийн 1 цаг 30 минутын үед  үйлддэг залбирлын үеэр энэхүү масс буудлага эхэлжээ. Галт этгээд уг үйл явдлыг фэйсбүүк хуудсаараа шууд дамжуулсан байна. 

Хэдэн арван хүн зугтахыг оролдож байхдаа буунд оногдож буйг тэрээр бичлэгтээ харуулжээ. Энд дарж үзнэ үү.

Кристчүрч хотын Линвүд дэх өөр нэг лалын мөргөл уг халдлагад мөн өртсөн байна. Нас барсан 49 хүний 10 нь Линвүдэд амиа алджээ.

Уг хэрэгтэй холбоотойгоор дөрвөн хүнийг баривчилж, гурван эрэгтэй, нэг эмэгтэйг сэжигтнээр татан шалгаж буй аж. 

28 настай Австралийн террористийг уг хэрэгт сэжиглэж буй аж.

Шинэ Зеландын Ерөнхий сайдын мэдэгдсэнээр эдгээр сэжигтнүүд нь террористуудын жагсаалтад багтаагүй байжээ. Тэдний нэг нь амиа хорлох хантаазтай баригдсан бол өөр нэгийг нь Пайкуй ахлах сургуулийн гадна цэргийн хувцастай байхад нь баривчилжээ.

 

Энэхүү аллагыг Шинэ Зеландад болсон хамгийн муу террорист халдлага ба “түүхэн дэх хар өдрүүдийн нэг” гэж тодорхойлсон байна.

Эх сурвалж: www.dailymail.co.uk