Тэд үерхэж эхлээд сар ч болоогүй өнгөрсөн долоо хоногт сүй тавьсан  билээ. Жастин, түүний сүйт бүсгүй Хэйли нарын харилцаа улам л халуухан болжээ. Тэд усан санд хоёулаа тэврэлдэн, үнсэлдэж байгаа зургаа 21 настай дуучин маань инстаграмдаа нийтэлжээ. 

Америкийн жүжигчин Стефен Балдвины охин түүний өвөр дээр болор тунгалаг усанд хөлөө дэлгэн биеийг нь ороон суужээ. Хэйлигийн өмссөн усны хувцас нь усан сангын өнгөтэй нийцэх ба нойтон шаргал үсээ мөр давуулан унжуулжээ. 

Дуучин Бибер “Хэйли чи бол миний насан туршийн хайр, чамтай л өнгөрсөн амьдралаа өнгөрөөмөөр байна, чи намайг илүү дээр нэгэн болгодог, бид биедээ төгс зохицсон, амьдралынхаа хамгийн сэтгэл хөдөлгөсөн үеийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн сэтгэлээ илэрхийлжээ.