Бид эртний хүмүүсийн амьдралын хэв маяг, амьдарч буй газар, толгойн өвчнийг анагаахын тулд цус гаргахыг сонсоод инээдэг хэмээн Cracked бичиж байна.

Гэхдээ бид тэднийг зохих ёсоор үнэлэх ёстой. Тэдний үлдээсэн зарим зүйлсийн учрыг шинжлэх ухаан одоог хүртэл төөрөгдөлд оруулж байна.

Жишээлбэл доорх 6 жишээ ирээдүй хойч үеийнхнээрээ тохуурхах гэсэн нэг л зорилготойгоор үйлдэгдсэн. 


Войничийн гар бичмэл

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 70

Войничийн гар бичмэл нь эртний ном юм. Энэхүү ном нь түүнийг нээж илрүүлж, тайллыг олох бүхий л оролдлогыг үгүйсгэж байна. Хамгийн гол нь тус ном жинхэнэ хэлэн дээр бичигдсэн байгаа хэдий ч хэлийг нь хэн ч таньж чадахгүй байгаа юм.

Хэн ч хэн бичсэн, хэзээ бичсэн, яах гэж бичсэн, тэр тусмаа юуны тухай гэдгийг нь мэдэхгүй.

Цэргийн уншигч, код тайлагч, математикч, хэл шинжээч гээд бүхий л салбарын мэргэжилтнүүд нэг ч үгний утгыг тайлбарлаж чадаагүй юм.

Зарим нь зөвхөн түлхүүрээр тайлагдах нарийн кодтой, зарим нь зүгээр нэг тоглоом, зарим нь бурхан, тэнгэрийн элчийн илгээсэн илгээмж гэж таамаглаж байна.


Антикитерийн механизм

Антикитерийн механизм нь МЭӨ-100 жилийн өмнө хөлөг онгоцны үлдэгдэл дундаас Грекийн эрэг хавиар усанд автагдсан байсан эртний төхөөрөмж юм. 1000 жилийн дараа зохион бүтээгдсэн араатай дугуй болон бусад зүйлсийг агуулж байсан бөгөөд эдгээрийг европчууд биш мусульман болон хятад хүмүүс зохион бүтээсэн.

Эрдэмтэд үүнийг хэн, хэзээ, хаана олж илрүүлсэн тухай тохиролцож чадахгүй байгаа. Анх грек хэл дээр тайлбар нь байсан учир грекчүүд олж илрүүлсэн гэж байсан бол одоо олдцыг сицилийн олдоц хэмээн үзэж байгаа юм.

Онолын хувьд энэ механизм нь одон орны тооцоололд зориулагдсан байгаа юм. Гэвч тухайн үед таталцлын хуулийн тухай хүн төрөлхтөн олж илрүүлээгүй байсан.


Байгуны хоолой

Хятадын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэл төдийгүй хүн ч байхгүй газар уулын орой дээр зэвэрсэн төмөр хоолойнуудаар дүүрсэн гурвалжин нүхнүүд олдсон. Зарим хоолойнууд нь газар доор орж, зарим нь ойролцоох давстай нуур руу орсон байна.

Хамгийн том хоолойнууд нь ойролцоогоор 40см-ийн диаметртай бөгөөд бүгд стандарт хэмжээтэй ба зүгээр нэг санаандгүй байдлаар байршуулагдаагүй.

Судлаачдын үзэж байгаагаар бидний өвөг дээдэс дөнгөж гал асааж сурч байх үед энэхүү хоолойнууд бүтээгдсэн байна гэж үзэж байгаа юм.


Коста-Рика чулуун бөмбөлөг

Коста-Рикад ийм төрлийн чулуун бөмбөлөг маш олон байдаг. Тэдгээр нь бүгд тэгш, төгс бөөрөнхий хэлбэртэй. Бөмбөлгүүд нь хэдхэн сантиметрээс хэдэн метр хүртэл хэмжээтэй бөгөөд 16 тонн хүртэлх жинтэй.

Нутгийн иргэд бөмбөлөг дотор алт эрдэнэс байгаа хэмээн таамаглаж хэд хэдэн бөмбөлгийг дэлбэлсэн боловч дотроос нь юу ч илрээгүй байна. Ихэнх бөмбөлгүүд хүнд учир бульдозерын тусламжтайгаар хүртэл тэднийг байрнаас нь хөдөлгөж чаддаггүй.


Багдадын зай

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 82

Багдадын зай гэдэг нь манай эриний эхэн үед Месопатамид илрүүлсэн хэд хэдэн олдворууд юм. Анх эдгээр олдворыг энгийн нэгэн шавар сав хэмээн таамаглаж байсан бол дараагаар нь сав бүрээс хүчиллэг идэгдлийн ул мөртэй зэс иш илрүүлсэн байна.

Одоогоор энэхүү олдворууд Иракийн үндэсний музейд хадгалагдаж байгаа бөгөөд олдворыг ойроос сонирхохыг хүсэж байгаа хүмүүс өөрсдийхөө амийг эрсдэлд оруулж байна гэсэн үг.


Дуу чимээ - Бульк

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

1997 онд АНУ-ын далай тэнгис, агаар мандлын судалгааны газар далайд гарсан сонин чимээг илрүүлсэн байна. Маш хачирхалтай бөгөөд маш чанга дуу. 5000 км-ийн зайд байрлах хоёр микрофон хүртэл энэхүү дууг бичиж авч чадсан байна.

Энэхүү чимээг bloop буюу бульк хэмээн нэрлэсэн байна. 

Эрдэмтдийн үзэж буйгаар давалгаа нэгэн том амьтнаас болж ингэж дуугарсан хэмээн үзжээ.

Харин зарим нь тийм том төрлийн амьтан, тийм чанга дуутай амьтан байхгүй гэж үзэж байгаа бол цахим сүлжээ хэрэглэгчид үүнийг Говард Лавкрафтагийн номон дээр гардаг далайд амьдардаг Ктулху хэмээх мангас хэмээн таамаглаж байна.