Японы 500 орчим компанийн төлөөлөгчид Ерөнхий сайд Шинзо Абэгийн хамт энэ долоо хоногт БНХАУ-д айлчлах ажээ.

2012 онд Дорнод Хятадын тэнгисийн арлуудтай холбоотой маргааны улмаас БНХАУ болон Японы харилцаа муудсан билээ. Тэгвэл Шинзо Абэгийн энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцааг хэвийн болгох анхны алхам болно гэж Японы Засгийн газрын төлөөлөгч үзжээ.

БНХАУ нь Японы хамгийн том худалдааны түнш юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах арга хэмжээ авсны дараа Япон-БНХАУ-ын худалдааны харилцаа улам өргөжсөн байна.

Үүнтэй холбоотойгоор Японы 500 орчим компанийн төлөөлөгчид Шинзо Абэгийн хамт Хятадыг зорихоор төлөвлөжээ. Үүнээс харвал хоёр улсын төлөөлөгчид томоохон хэмжээний гэрээ хэлэлцээр байгуулах төлөвтэй байна.

Шинзо Абэгийн гурав хоногийн айлчлал пүрэв гарагт эхэлнэ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг