Шотланд улс эмэгтэйчүүдэдээ ариун цэврийн хэрэгсэл, тампоныг насан туршид нь үнэгүй олгох шийдвэр гаргасан анхны улс боллоо. 

Энэхүү шийдвэрээ гаргахаас өмнө 4 жилийн хугацаанд туршилтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн юм байна. 

Тус улсад 5 эмэгтэй тутмын 1 нь энэхүү биологийн хувьд хэрэгцээт бүтээгдэхүүнээ тогтмол худалдан авч чаддаггүй нь тэдний эрүү мэндэд сөргөөр нөлөөлдөг аж. 

Ялангуяа "Covid-19" цар тахлын үед энэ асуудалд өртөж буй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. 

2017 оноос хойш сургууль боловсрол, олон нийтийн газрууд, зарим паб ресторанууд бие засах өрөөнүүдэд сарын тэмдгийн үеэр үнэгүй ариун цэврийн хэрэглэлээр хангахад 6,8 сая ам.долларын төсөв бүрдүүлжээ.

“Plan International UK” хүүхдийн төлөөх буяны байгууллагын хийсэн судалгаанаас үзвэл, арван охин тутмын нэг нь ариун цэврийн хэрэгсэл авах санхүүгийн боломжгүй байдаг аж. 14-21 насны охидын 15 хувь нь ариун цэврийн хэрэгсэл авах санхүүгийн боломжгүй бол, 14 хувь нь мөн ийм шалтгаанаар найз нөхдөөсөө авдаг бол 12 хувь нь өөрсдөө хийж, хэрэглэдэг байна.