Монголын хүний төлөө нам, Иргэдийн шударга шүүх ТББ-аас амиа алдсан шүүгчийн хэрэгт холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэд өнгөрсөн хугацаанд шүүхийн шударга бус шийдвэртэй холбоотой 2000 гаруй хэргийн гомдлыг илчилж байсан гээд Монголд шударга шүүхийн тогтолцоо алга, шударга ёсыг нэхэж ҮАБЗ-д хандаж байгаагаа зарлалаа.

Шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хаягласан байна. Мөн, "

1.Шүүхийн шударга бус ажиллагаанаас болж хохирсон, хэлмэгдсэн хүмүүсийн хохирлыг барагдуулах

2.Шүүх, хууль хяналтын байгууллагыг хууль бус шийдвэрийг хянах ард түмний хяналтын хороог байгуулах

3.Шударга шүүхийг нэн даруй байгуулах

4.Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хянах ард түмний байгууллагыг байгуулахыг шаардаж байна гэлээ.