Он гарснаас хойш долоон аймаг, нийслэлийн 29 сум дүүрэгт  мал амьтны гоц халдварт  шүлхий өвчин гарчээ. Өнөөдрийн байдлаар Төв, Дундговь Сүхбаатар,  Хэнтий Дорноговь аймгийн 10 сум, нийслэлийн 2 дүүрэгт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Шүлхий өвчин туссан малаас дээж авч нийцлийн шинжилгээ хийлгэхээр ОХУ руу явуулсан бөгөөд дэд хэвшилд таарсан вакциныг энэ сарын 28-нд ОХУ-аас нийлүүлэхээр болжээ.