Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар ЗХУ-ын баатар, маршал Жуковын хөшөөнд цэцэг өргөж байна.

ЗХУ-ын цэрэг улс төрийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин, ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, Маршал Георгий Константинович Жуковын байгуулсан алдар гавъяаг дэлхийн улс түмэн өнө мөнхөд дурсан санаж бахархдаг. Халхын голын байлдааны ялалтын 40 жилийн ойг тохиолдуулан 1979 онд дурсгалд нь зориулан энэ музейг нээжээ. Г.К.Жуков гэр бүлийн хамтаар 1937 оны 9 дүгээр сараас 1940 оны 5 дугаар сар хүртэл энэхүү музейн байшинд ажиллаж амьдарч байсан түүхтэй.

Шууд дамжуулалтыг хүлээн авна уу