"Хэвтүүл" хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд “ЖДҮ хулгайчдыг хэвтүүл” уриатай жагсаал зохион байгуулж байна.

Тэд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардан жагсаж буй.

Тус хөдөлгөөний тэргүүн Э.Тамир "Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалтай холбоотой хэргийг орхигдуулж байна. Энгийн нэг жижиг зээл мэтээр ард иргэдэд ухуулж байна. Тэд бага хүүтэй зээл авч болж байхад жирийн ард иргэд авч яагаад болдоггүй юм" гэв.

Бичлэг үзэх: