Нийслэлийн Засаг даргыг сонгох НИТХ-ын ээлжит бус хуралдаан түр завсарласан ч үргэлжлүүлэн хуралдаж эхэллээ.

Нийслэлийн Засаг даргад нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид болон МАН-ын Удирдах зөвлөл С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн. Харин НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлээд буй юм.

Ингэснээр С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар Нийслэлийн Засаг даргад нэр дэвшиж байна.

Засаг даргыг сонгох санал хураалтыг нууцаар явуулах бөгөөд яг одоо санал тооллогын комиссыг байгуулж байна. 


НИТХ-ын хуралдааныг шууд дамжуулж байна.