Засгийн газрын тогтоолоор өнөөдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглолоо.

Үүнтэй холбоотойгоор "Түүхий нүүрсний хэрэглээг зогсооход иргэн таны оролцоо" сэдвийн дор түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах өдөрлөг яг одоо Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгийн үеэр түүхий нүүрс хэрэглэхгүйгээр дулааны асуудлаа шийдэх технологи, аргуудыг иргэдэд таниулж буй юм.

Өдөрлөгийг төв талбайгаас шууд дамжуулж байна.