15.00 цагаас хуралдахаар товлосон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн санал болох УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Яг одоо УИХ-ын гишүүд уг асуудалд холбоотойгоор асуулт асууж байна.

УИХ-ын нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өчигдөр уржигдар, Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн шөнө хуралдаж, дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэдэгт санал нэгдсэн юм.

УИХ-ын чуулганы хуралдаанаар түдгэлзүүлэх эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.

Чуулганы хуралдааныг шууд хүргэж байна.