Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ.

Тэрбээр ярихдаа "Би УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаа өг огцор гэсэн та бол 60 тэрбумын хэрэгт холбогдсон гэж хэлсэн. Би өнөөдөр нэг зүйлийг албан ёсоор хэлэе гэж бодлоо тэр 60 тэрбумын бичлэг гэдэг үнэн шүү. Тэр яриаг М.Энхболд хийсэн нь үнэн. Тэр бол эвлүүлэг биш. Монголын төрийн албан тушаалыг хууль бусаар наймаалцаж мөнгөжих гэсэн энэ оролдлогыг хийсэн үү хийсэн, ярисан уу гэвэл ярисан, хэрэгжүүлсэн эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Тэрийг хууль хяналтын байгууллага тогтоох байх гэж бодож байна. Ийм яриа болсон уу болсон. Үүнийхээ төлөө УИХ-ын даргасаа огцрох ёстой. Газрын наймаачнаар нь дууддагаа газрын наймаа хийж байсан нь үнэн..." гэв. 

Мэдээллийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.