"Улаанбаатарын өвлийн наадам-2019" өнөөдөр Скай резорт цогцолборт болж байна. 

Тус өвлийн наадам өнөө, маргааш хоёр өдөр үргэлжлэх бөгөөд цэвэр агаарт гарангаа морь, нохойн чарга хөлөглөж, үндэсний сур, шагайн харваа, цана болон гэр бүлийн тэмцээнүүдийг нэг дор үзэж, оролцох боломжийг иргэдэд олгож байна.

Яг одоо мөсөн хананд авирах сонирхогчдын тэмцээн явагдаж байна.

Өвлийн наадмыг  Скай резорт цогцолбороос шууд дамжуулж байна.



"Улаанбаатарын өвлийн наадам"-ын хөтөлбөр