Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ сарын 24-ний өдөр Шүүгчийг шилжүүлэн томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүлэх тогтоол гаргажээ.

Тус тогтоолд:

"...Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баясгаланг Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхзулыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэгийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсүгэй" гэжээ.

 Шүүгчийг шилжүүлэн томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна.