Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж нийт гишүүдийн 81.8 хувь нь дэмжлээ. 

Ийнхүү эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Ингэснээр өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө. Маргааш өглөө 09:00 цагаас Хууль зүйн байнгын хороо, 11:00 цагаас УИХ-ын чуулган хуралдахаар тогтлоо.