Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 85, 86 дугаар тушаалаар зарласан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн суурь шалгалт, давж заалдах шатны шүүхийн шүүгч, хяналтын шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийг бүртгэж байгаа аж. Нэр дэвшигчдийн материалыг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цаг 00 минутаас 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цаг 00 минут цаг хүртэл авах юм байна. Мөн бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 70008022 утсаар лавлах боломжтой.