Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/08 тоот тушаалаар Шүүхийн архивын хураамжийн хэмжээг шинэчлэн баталж, 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөхөөр болжээ.

Энэ тушаалаар зөвхөн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх болон тендертэй холбоотой лавлагаа, тодорхойлолтын хураамжийн хэмжээнд өөрчлөлт орсон тул 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шинэчлэн баталсан хураамжийн хэмжээгээр шүүхийн архивын үйлчилгээ үзүүлэх болсныг мэдэгдлээ.

Ингэснээр иргэд шүүхийн архивын хураамжийг өмнөхөөсөө хоёр дахин үнэтэй авах юм.

ШҮҮХИЙН АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ