Монгол бөхийн өргөөнд томоохон маргаан үүсээд байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржид 3 сарын 22-нд өгөх шүүхийн тогтоол танилцуулахаар бөхийн өргөөнд очсон байна. 

Уг захирамжийг МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзанд өчигдөр гардуулж өгсөн. Өнөөдөр Р.Нямдорж гуайд өөрт нь өгөх гэж ирэхэд эсэргүүцэл үзүүлжээ. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж, дотогш нэвтрүүлэхгүй байгаа учраас цагдаагийн байгууллага хүчээр хаалгыг нь эвдэлэн орсон байна. 

Харин нөгөө талаас МҮБХ-ны тэргүүн гэгдэх Р.Нямдоржын хүү улсын гарьд Н.Ганбаатар аавынх нь бие муу байна, бичгийг гардан авах боломжгүй гэснээр хоёр талын маргаан үүсчээ. Бичиг хүргэж ирсэн Энхтайван болон гарьд Н.Ганбаатар нар чи би дээрээ тулж нударга зөрүүлэхийн наахнуур юм болсон байна. 

Р.Нямдоржийн талынхан түүнийг бие нь өвдсөн гэсэн тайлбар тавьж, бичгийг нь өнөөдөр хүлээн авах боломжгүй гэх мэтчилэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг тасалдуулж, бүр сүүлдээ хамаатан саднаа дуудна, бүгдийг нь баривчлаад ороорой гэх мэтээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцжээ.