Нийслэлийн прокурорын газраас шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга ажилтай Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар, шинжээч С.Сэлэнгэ, ахлах шинжээч Э.Солонго нарыг Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг тус тус Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Уг саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч:

Д.Адилбаярыг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ,

Ж.Тамирыг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ,

Э.Солонгод 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн ахлах шинжээчээр ажиллах эрхийг уг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх, эрүүгийн 1841000600201 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Адилбаяр, Ж.Тамир, С.Сэлэнгэ нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ,

С.Сэлэнгэд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн ахлах шинжээчээр ажиллах эрхийг уг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх, эрүүгийн 1841000600201 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Адилбаяр, Ж.Тамир, Э.Солонго нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсан болно.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар