Улаанбаатар хотоос Дархан, Эрдэнэт чиглэлийн авто замд тээврийн хэрэгслийн тоо ихтэй, хөдөлгөөн удаашралтай байна.

Иймд жолооч та өөрийгөө болон бусад жолооч нарыг хүндэтгэж урсгал сөрөхгүй байх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв хийх, эгнээ байраа зөв эзэлж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Та бүхэн сар шинэдээ аюул, осолгүй сайхан шинэлээрэй.