Хотын даргыг сонгох НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна. Хотын даргад С.Амарсайхан, СМөнхчулуун нар нэр дэвшиж байна. Дөнгөж сая нууц санал хураалт явуулахад нэр дэвшигчдэд өгсөн саналын тоо 21, 21-ээр тэнцлээ.

НИТХ-ын хуралдаанд нийт 43 төлөөлөгч оролцож санал өгснөөс нэг төлөөлөгч саналын хуудсанд буруу тэмдэглэгээ хийсэн тул саналыг хүчингүйд тооцсон байна.

Тиймээс дахин нууц санал хураалт явуулахаар боллоо