Тагнуулын ерөнхий газрын тусгай албанынхан яг одоо Баруун 4-н замд байрлах Голомт хотхоны С блок байрыг бүслэн хамгаалалтад аваад байна.

Тусгай албаны зарим хүмүүс баривчилгаа хийхээр дотогшоо ороод нэг цаг гаруй хугацаа өнгөрч байгаа ч гарч ирээгүй байна. Чухам хэнийг баривчлахаар орсон нь одоогоор тодорхой бус байна.

Баттай бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хуулийнханд 1.3 сая ам.долларын хахууль өгөх гэж байсан Хятад иргэнийг баривчлахаар Тагнуулын ерөнхий газрын тусгай албанынхан ажиллаж байна гэсэн мэдээлэл байна.

13.20 цагт:  Дөнгөж сая тусгай албанынхан байран дотроос цэнхэр хайрцагтай зүйлийг хураан авч, тусгай машинд хийлээ.

Нөхцөл байдлыг газар дээрээс нь шууд дамжуулж байна.