УИХ-ын даргын зөвлөл яг одоо хуралдаж байна.

Тус хуралдаанаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх талаар, мөн 2019 оны УИХ-ын чуулганы Хаврын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж байна.

Мөн хаврын чуулган хүртэл хийх ажлуудын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг, даалгавар өгч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага байхгүй" хэмээлээ.

УИХ-ын даргын зөвлөл үргэлжлүүлэн хаалттай хуралдаж байна.