Шведийн жижиглэнгийн худалдаачдын 50 хувь нь 2026 он гэхэд тус улсад бэлэн мөнгийг хэрэглэхээ болино гэж үзэж байна. Шведийн Төв банк өөрийн e-krona виртуал валютыг туршаад үзсэн байна. Иймд шведийн хувийн банкууд, компаниуд болон иргэд бэлэн мөнгөгүй нийгэмд шилжихэд бэлтгэж байна гэж хэлэх бүрэн үндэстэй болжээ.
Шведийн Төв Банкны Ерөнхийлөгч Штефан Ингвес / Stefan Ingves/ мэдэгдэхдээ «Одоо юу ч хийхгүй зүгээр суух нь хамгийн цаг үеэ олоогүй хандлага юм. Учир нь өнгөрсөнд буцаж очиж болдоггүй тул бэлэн мөнгө байхгүй болсоны дараа гайхаж гаслаад ямар ч нэмэргүй нь ойлгомжтой. Иймд бид ирээдүйн дуудлагыг хүлээн авч бэлэн мөнгөгүй нийгмийг байгуулж эхлэхээр шийдсэн юм» гэжээ.
Эх сурвалж: Крипто доогтэр
124.158.109.140
Хариулах 2018.11.30
Цаасан мөнгөн дэвсгэртийг орлох виртуал валют юмуу
0 0