МОСКВА. /АиФ/. Орос, Хятадын худалдааны эргэлт өнгөрсөн онд 100 тэрбум ам.доллар давж, дээд амжилт эвдсэн хэмээн БНХАУ-ын дарга Си Жиньпин “Российская газета” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

“Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын уналттай нөхцөлд ийм үр дүнд хүрнэ гэдэг амаргүй. Хоёр улс эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, агаарын тээвэр болон бусад салбарт хамтарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Хятад, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хамтын хүчин чармайлтаар хурдацтай хөгжих замдаа орсон гэж хэлэх бүрэн үндэслэл бий” хэмээн Си Жиньпин ярьжээ. 

Үүссэн тодорхой асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэхийн тулд цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны хүрээг тэлэх, харилцан хөрөнгө оруулалтын түвшинг нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын журмыг хөнгөвчлөх хэрэгтэй гэж Си Жиньпин үзэж байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг