БЭЭЖИН. /РИА Новости/. БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчин байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан тэнгисийн цэргийн хүчний парадад тул улсын дарга Си Жиньпин хүрэлцэн иржээ.


Хятадын төв телевизийн мэдээлснээр, Си Жиньпин Циндао боомтод хүрэлцэн ирж, Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний хүндэт харуулын ротыг үзэж сонирхсоныхоо дараа "Синин" цэргийн хөлөг онгоцны тавцан дээр гарсан байна.


Хятадын Тэнгисийн цэргийн хүчин энэ сарын 22-25-нд Циндао боомт хотод хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах юм. Хамгийн гол арга хэмжээ нь өнөөдөр болж буй тэнгисийн цэргийн парад бөгөөд энэ арга хэмжээнд 11 улс орны 20 хөлөг онгоц, Хятадын цэргийн 32 хөлөг онгоц, 30 нисэх онгоцыг оролцуулж байгаа аж. Ёслолын арга хэмжээнд 60 гаруй орны төлөөлөгчид хүрэлцэн иржээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг