СИНГАПУР. /TASS/. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах, хуурамч мэдээлэл түгж, нийгэмд ноцтой хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сингапурын Засгийн газар интернетийн хэрэглэгчдэд хязгаарлалт тогтооно. Энэ тухай Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун мэдэгдсэн байна.


“Үг хэлэх эрх чөлөөг хамгаалах, хууль эрх зүйн хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл солилцох боломжийг олгох зорилгоор бид зохих хязгаарлалтыг тогтоох хэрэгтэй. АНУ, Герман, Европ мөн хуурамч мэдээлэл тархах явдалтай тэмцэж байгаа” хэмээн тэрбээр хэлсэн байна. 



Түүнчлэн улс төрийн дотоод хэрэгт улс орнууд хөндлөнгөөс оролцож болзошгүйг тэрбээр үгүйсгээгүй байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг