Их Британи улс одоогоор Сири улсаас ирсэн 10,5 мянга гаруй дүрвэгчийг хүлээн аваад байна гэж тус улсын Шилжилт суурьшлын асуудал эрхэлсэн сайд Кэролайн Ноукс мэдэгджээ.
 
Тэрбээр парламентад хандан үг хэлэхдээ “2020 он гэхэд бид тавьсан зорилгодоо хүрэх болно” гэжээ. 2020 он хүртэл Ойрхи Дорнод болон Хойд Африкаас нийт 20 мянган дүрвэгчийг хүлээн авна гэдгээ Их Британийн  засгийн газар 2015 онд амлаж байсан аж.
 
Өнгөрсөн оны 12 дугаар сард мэдээлснээр, Сирийн 10538 дүрвэгч Их Британид байнгын оршин суух газраа олсон байна.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг