Сирийн нийслэл Дамаск хот дахь Үндэсний музей тус улсад дэгдсэн иргэний дайны улмаас 2012 оны 11 дүгээр сард хаалгаа барьсан бөгөөд үүнээс зургаан жилийн дараа буюу өнгөрсөн ням гарагт дахин нээгдсэн байна.

Уг музей нь соёлын өвийн үнэт цуглуулгаараа алдартай ажээ. Сирийн соёлын өв санг хамгаалах албаны ажилтнууд дайны үеэр улс даяар тархсан үнэт үзмэрүүдийг Дамаск хотын музейд авчирч, музейг олон нийтэд дахин танилцуулсан нь энэ болжээ. Гэсэн хэдий ч зарим үзмэрүүд ихээхэн сүйдэж, зарим нь хууль бус наймаачдын гарт орсон бол террорист "Лалын улс" бүлгийн босогчид ч ихээхэн хохирол учруулжээ. 

Үндэсний музейг дахин нээж байгаа нь Ерөнхийлөгч Башар аль-Ассадын засгийн газар Сирийн ихэнх нутагт хяналтаа тогтоосноо олон нийтэд мэдэгдэх зорилготой байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK