2008 онд ЭМЯ, Япон улсын "Сисмекс" корпорацитай “Монгол улсад лавлагаа лаборатори, гематологийн чанарын гадаад хяналтын тогтолцоо бүрдүүлэх” чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүнээс хойш ХӨСҮТ болон ЦССТ-ийн чанарын баталгаажилтын лабораториудад иммунологийн бүрэн автомат анализатор HISCL-800 төхөөрөмж буцалтгүй тусламжаар суурилуулан олон үнэлгээ, шижилгээ амжилттай хийсэн учир тус гэрээг гурван жилээр сунган ажиллахаар өнөөдөр талууд үзэглэлээ.