СХД-ийн 5, 8, 23, 29, 32 дугаар хороо бол нийслэлийн цэцэрлэггүй хороодын нэг. 

Тэгвэл өнөөдөх тус дүүргийн 5дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалт буюу 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдах 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо. СХД-ийн 5-р хороо нь 8900 иргэнтэй бөгөөд үүний 750 нь цэцэрлэгийн насны хүүхэд юм. Энэхүү 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг 2019 оны 9 дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах юм. Барилгын ажлыг Арь ХХК гүйцэтгэж байна.