Өчигдөр амралтын өдөр нийслэл хотод долоон автомашин болон гудамжны дагуух хот тохижолтын ургуулсан моднуудыг дайрсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, Тасганы овооны замаар уруудаж явсан автомашин 3 том оврын нарс мод, тулгуур, мөн замын гэрэлтүүлэг, 20 гаруй метр урт автозамын хашлага болон 7 машин дайрсан хэрэг шөнө гарсныг нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хэрэг үүсгэн шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дээрх хэрэг нь согтуугаар машин жолоодсноос үүдэлтэй аж.

Мөн Баян-Өлгий аймгаас мэдээлснээр Өлгий сумын гуравдугаар багт шатахуун түгээх станцын хажуугийн ачиж, буулгах талбайд "Хово" загварын автомашин осолдон унаж шатахуун асгарчээ. Тодруулбал, энэ тухай дуудлага арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 03.40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу 14 алба хаагч, хоёр автомашинтай ажиллаж шатахуун асгарсан газар элс асгаж аюулгүй болгожээ.