Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 29 зөрчлийг илрүүлэн саатуулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувь буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн жил Нийслэлийн замын цагдаагийн газарт хоногт дунджаар 50-60 согтуу жолооч баригддаг байжээ.

Зөрчлийн тухай хуульд зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 1 жилийн хугацаагаар хасч, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм.

Замын цагдаагийн газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг жолооч нараас судалгаа авсан. Тодруулбал, архидан согтуурахад нь хэн нөлөөлж байна гэсэн асуултад 99 хувь нь гэр бүл, найз нөхөд гэсэн хариултыг өгчээ.