Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд нүхэн жорлонд иргэн унасан гэх дуудлага өчигдөр 12 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10,5 км замыг туулан 12:28 цагт очин аврах олс ашиглан тухайн иргэнийг аварчээ. 

Нүхэн жорлон унасан иргэн 42 настай бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ халтирч хөл алдсан ажээ. Аврагчид түүнийг гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгсөн байна.