ПЁНЬЯН. /NHK/. БНАСАУ-ын баруун хойд нутагт оршдог “Сохэ” пуужин хөөргөх талбай хэвийн ажиллагаатай байгаа тухай АНУ-ын судалгааны “38 North” төвөөс лхагва гарагт гаргасан тайланд мэдээлэв.


Мэргэжилтнүүд хийлмэл дагуулаас лхагва гарагт авсан гэрэл зурганд дүн шинжилгээ хийсэн ажээ. Пуужин хөөргөх талбайн ойролцоох шоо хэлбэртэй том байгууламж баригдаж, хэвийн үйл ажиллагаандаа орсон тухай “38 North” төвөөс өмнө нь мэдээлсэн билээ.


Харин сүүлийн дүн шинжилгээнээс үзэхэд талбайн эргэн тойрон дахь хаягдлыг цэвэрлэсэн байсан бөгөөд босоо хөдөлгүүрийн туршилтын байгууламжийг дахин барьсан байх магадлалтай байжээ.


“БНАСАУ холын зайн тусгалт баллистик пуужин хөөргөхөөр бэлтгэж байж магадгүй” гэж зарим ажиглагч таамаглаж байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг